“Замын-Үүд” чөлөөт бүсийн чөдрийг тайлна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Замын-Үүд”эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газар дээр нь ажиллалаа. 2004 онд Засгийн газрын шийдвэр нь гарснаас хойш олон жил яригдаж байгаа “чөдөртэй” хэмээгдэх болсон Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд төрөөс анхаарч ажиллах цаг нь болсныг тэрбээр онцлоод, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь нээхэд бодлогын болон хууль эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаа хэлсэн юм. “Замын-Үүд” чөлөөт бүс нь нийт 900 га нутаг дэвсгэртэй. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, 2015 онд … Continue reading “Замын-Үүд” чөлөөт бүсийн чөдрийг тайлна